alim.mn | 2024.12.22
АН: Хөгжлийн банк сансарын хөлөг барих мөнгөөр шүдний чигчлүүр дайтай ажил хийсэн
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.03.21/ Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай бүлгийн дарга Д.Ганбатын санаачилгатай холбогдуулан, тус банкийг шалгасан 2012-2021 оны хяналт шалгалтын дүгнэлтүүд болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонслоо.
 
УИХ-ыг хэрэгждэггүй хууль үйлдвэрлэдэг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ нь ч оргүй биш. Учир нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхзүйн боломж өмнө нь байгаагүй. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталснаар УИХ баталсан хуулиуддаа хяналт тавих бүрэн боломж үүссэн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат мэдээлэлдээ онцоллоо. Дэлхийн улс орнуудын парламент долоон аргаар хуулийн хэрэгжилтээ хянадаг бөгөөд үүний нэг нь хяналт шалгалтын түр хороо байгуулах явдал юм. Энэ нь парламентаас өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраа хянах хүчтэй арга хэрэгсэл нь болдог. Түр хороог УИХ-ын нийт гишүүдийн дөвөвний нэг буюу 19 гишүүн санал гаргаснаар 5-19 гишүүнтэйгээр байгуулж болно. Түр хорооны гуравны нэг нь заавал цөөнхийн төлөөлөл байна гэх мэт парламент дахь цөөнхийн оролцоог хангах заалтуудыг УИХ-ын хяналт шалгалтын тухай шинэ хуульд оруулсан байна.
 
Түүнчлэн Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын талаар бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж мэдээлэл өгөв. Тэрээр, Хөгжлийн банк ирэх онд хоёр их наядын гадаад төлбөр төлөх ёстой. Гэтэл 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй. Монгол Улсын хэмжээнд нийт хоёр их наядын чанаргүй зээл байгаагийн 1.7 нь төрийн оролцоотой Хөгжлийн банкинд байна. Энэ нь хэдхэн зээлдэгчийн асуудал биш, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системийг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүссэн гэдгийг онцлов. Мэдээлэлтэй холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд байр сууриа илэрхийллээ.
 
Бүлгийн дарга Д.Ганбат Хөгжлийн банкыг сансарын хөлөг бүтээх хэмжээний мөнгөөр шүдний чигчлүүр дайтай ажил хийсэн гэж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, эрх баригчид хоёр яам шинээр байгуулсан бөгөөд сайд нарыг нь яаралтай томилох хэрэгтэй. Мөн ковидын хуулиа яаралтай цуцалж Гамшгийн хуулиар цаашид зохицуулж явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцсон бөгөөд тэрээр Ардчилсан намын нэр барьж даргын сунгаа зохион байгуулан орон нутгаар явж иргэдийг хууран мэхэлж, худал мэдээлэл тарааж яваа Ардчилсан намын дотоод сонгуулийн хороон дарга гэж өөрсдийгөө танилцуулж яваа И.Мөнхжаргал, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир нарыг Сүхбаатар дүүргийн Цагдаа болон АТГ-д шалгуулахаар өгөхөө мэдэгдэв.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Rate-Live
2 жилийн өмнө
185.23.108.175
Долгосрочное прогнозирование финансовых индикаторов. <a href=https://prognozkursov.ru>Прогноз курсов валют на неделю казахстан </a> Правильный прогноз поможет вам создать правильное заключение на валютном экономическом рынке.
Rate-Live
2 жилийн өмнө
185.23.108.175
Имеется ресурс, создает прогнозы курсов валют при помощи ИИ. <a href=https://prognozkursov.ru>Сбербанк россии прогнозы курсов валют </a> Станет полезным для большинства участников на финансовых и криптовалютных экономических рынках.
Төстэй мэдээ