alim.mn | 2024.12.25
Зогсоолын төлбөр 3000, машин ачихад 100 мянга болгохоор төлөвлөжээ

Засгийн газрын хуралдаанаар, Автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх 420 тэрбум төгрөгийн ажлын задаргааг танилцуулсан тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлсэн. Засгийн газрын тогтоол гарч, нийслэлийн автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэснээр, Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гарсан гэж тодотгож байлаа. Үнэхээр түүхэн шийдвэр л дээ. 

Саяхан Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө танилцуулсан байна. Энэ саналаа гуравдугаар сарын 24-нд НИТХ-ын хурлаар батлуулахаар зэхжээ. Үүний урьтал болгон НИТX-ын дарга Ж.Батбаясгаланд энэ сарын 14-нд тогтоолын төслөө өргөн мэдүүлсэн байна. Төслөөс үзвэл, Улаанбаатар хот дахь авто зогсоолыг 3 байршилд хуваана. Бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох юм байна. Хавсралтаас үзвэл жолооч нар 1 цагийн зогсоолын төлбөрт одоогоор 1000-2000 төгрөг төлдөг бол Авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосны дараа 1 цагийн төлбөрт 2000-3000 төгрөг төлдөг болох юм. Ингэж авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн автомашинаа унах нь багасна. Авто зогсоолд машинаа удаан хугацаагаар тавих нь буурна гэж Хотын дарга Д.Сумъяабазар төвийн дүүрэгт түгжрэлийг бууруулах санааныхаа үндэслэлийг бичжээ. Үүний дараагаар иргэдийг авто зогсоолд удаан хугацаагаар машинаа тавибал өндөр торгууль ногдуулдаг болохоор төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ автомашин ачлагын төлбөр одоо 60 мянган төгрөг байгааг 100 мянган төгрөг болгох өөрчлөхөөр төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ