alim.mn | 2024.12.25
Валютын нөөцийг тэрбум гаруй доллароор хоосолсон буруутан Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцооч
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар " Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Бүх юм урсгалаараа явж байна. Чөлөөт уналт хийж байна шүү. Гаднаас бараа бүтээгдэхүүн авах гээд валют авах гэхээр тэр нь олдоргүй, хязгаарлалттай. Энэ чинь 3-4 сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсгэх эрсдэл бий болгож байна. 2021 оны сүүлээр мөнгөний бодлогын хэлэлцэж байхад мөнгөний бодлогод өөрчлөлт оруулаач, бодлогын хүүгээ нэмээч гэдэг хүсэлт тавьж байгаад үгүй гэсээр байгаад валютын нөөцийг тэрбум гаруй доллароор хоосолсон байж байна.
Тэгэхээр асуудлыг хэлэлцэж Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр яримаар байна." гэв. Валютын нөөцийг тэрбум гаруй доллароор хоосолсон буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бололтой.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ