Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэд байн байн БШУЯ-ны гадаа жагсаал зохион байгуулж, сургууль цэцэрлэгийн асуудлыг хөнддөг байсан. Тус хороонд нийт 23000 орчим иргэн оршин суудгаас 5000 шахам сургуулийн насны хүүхэд, 3000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байаг. Гэвч нэг ч улсын цэцэрлэггүй, ганцхан байгаа дунд сургууль нь “Монгол тэмүүлэл” сургуулийн байранд "халаасны өрөө"-нд байгаа юм шиг үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэж өг гээд дажин болж, тэндээс сонгогдсон үе үеийн УИХ-ын гишүүний шүдний өвчин байлаа.
Одоо Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг "Голден лайт" групп гүйцэтгэхээр болжээ.
Тендер шалгаруулалтыг 2022.01.31-нд нээлттэй тендер зарлаж 2022.03.03-ны өдөр нээлт хийхэд нэг л оролцогч тендерт оролцох саналаа ирүүлсэн байна. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг хийж шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэж 2022.03.11-ний өдөр "Голден лайт" групп ХХК-тай 10,197,326,062 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгожээ.