alim.mn | 2024.12.25
Н.Номтойбаяр: Харийнхан харанхуй мояагаар нь дээрэлхэнэ

ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл гаргасан нь иргэдийг талцуулав. Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд гэж онцлон гаргасан мэдэгдлийн хариуд Гадаад харилцааны яам ОХУ-ын Элчин сайдын яаманд ноот бичиг хүргүүлсэн гэдгийг мэдээлсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр"Украин эрх ашгийнхаа төлөө хүчирхэгийн эсрэг хэрхэн байлдан тэмцэж байгааг бид тусгал болгон өөрсдийнхөө арчаагүй талаа харъя. Цөөхөн хэдий ч Монголын сэхээтнүүд хулчгар байж, үг, үзэл бодлоо дотогш залгиад л байвал харийнхан дээрэлхэж, харанхуй мояагаар нь Монголыг хорлоод л байна" гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ