alim.mn | 2024.12.25
Баялагтаа эзэн Монголын төлөө зүтгэнэ ээ…

Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэснийг мэдээлсэн. 

Энэ шийдвэртэй холбоотойгоор тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилж буйг тус үйлдвэрт ажиллаж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр танилцуулав. 

Л.Наранбаатар нь ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр 2002 онд төгссөн, 43 настай. 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ хувийн хэвшилд тасралтгүй ажилласан туршлагатай боловсон хүчин аж. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид уг шийдвэрээ үйлдвэрийн өнөөгийн удирдлага болон албан хаагчдад мэдэгдэж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөлийн цемент шохой ХК-д ажиллаж байна. 

Тус үйлдвэр нь хуурай аргаар 1 сая хүртэл тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй ажилтантай. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Наранбаатарт компанийн ерөнхий нягтлан бодогчийг томилон ажилдаа шуурхай орох үүрэг өгөв. 

Үйлдвэрийн удирдлагууд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн гарын үсэг бүхий тогтоол нь хууль зөрчсөн хэмээн үзэж уг шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.  

Лүндэгийн Наранбаатар "Амаргүй нөхцөл угтаж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн эдийн засаг хүндэрсэн, хөгжлийн банкны өр зээлээ төлж чадахгүй байдалд оржээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед цементийн үнээ өсгөжээ. Сахалын талынхан ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой. Юутай ч үйлдвэртэйгээ танилцъя гэж гуйлаа…Баялагтаа эзэн Монголын төлөө зүтгэнээ…"гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ