alim.mn | 2024.12.25
Гэр бүлийн маргаанаас болж орон сууцны цонхоор үсрэхийг завджээ

Гэр бүлийн маргаанаас үүдэн цонхоор үсрэхийг завджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Тайм тоуер” хотхонд байрны зургадугаар давхрын цонхоор хүн унаж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 24-ний өдрийн 16:13 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн Б /42 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрийнхээ цонхоор унаж болзошгүй байсан тул хаалгыг нь онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ