БГД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАРЫГ ОГЦРУУЛАХААР САНАЛ ХУРААЖ БАЙНА
Баянгол дүүргийн ИТХ 2022 оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийж байна. Тус хуралданаар БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарийг огцруулах саналыг АН-ын гишүүд гаргасны дагуу нийт 40 төлөөлөгчийн 29 нь дэмжжээ.
Харин 11 төлөөлөгч буюу 27.5 нь дэмжээгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд хуралдаан үргэлжилж байгаа аж.
Ө.Сумъяабаатар нь 2007-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий сайдын туслах, шинжээч, 2014-2016 онд БОНХАЖЯ, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-т газрын дарга, захирал, 2016-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д газрын захирал, зөвлөхөөр ажиллаж байгаад БГД-ийн Засаг дарга томилогдсон юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ