Английн Эрүүл мэндийн сайд коронавирусын халдвар авчээ
Английн Эрүүл мэндийн сайд Надин Доррис коронавирусын халдвар авснаа өөрийн биеэр зарлажээ. Сайдын шинжилгээний хариу эерэг гарсан тул шууд гэрийн хорионд орсон байна. Өнгөрсөн баасан гаригаас халуурч цээжээр нь өвдөж эхэлсэн тул шинжилгээ өгчээ. Сайд хатагтай 84 настай ээжтэйгээ хамт амьдардаг тул эхдээ санаа зовж байгаа гэнэ. Шинжилгээ өгсөнөөс хойш Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад сайд нартайгаа уулзсан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Англид 382 хүн халдвар авсанаас зургаа нь амиа алджээ.
Эх сурвалж : https://www.bbc.com/news/uk-51827356
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ