Оюутолгой компанийн ажилтан Герман улсын иргэн амралтын байрандаа нас баржээ.
Энэ сарын 23-ны өдөр тус компанийн ХАБ-ын мэргэжилтэн, эрэгтэй нас барсан олдсон байна. Энэ хэргийг одоогоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Талийгаач нь Жи Си ар гүний уурхайн компанид ажилладаг байсан ба “Манлай” гэх кэмп буюу амралтын байранд нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл байна.
Оюутолгой ХХК-ийн Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганзориг хэвлэлд өгсөн тайлбартаа “Манай ажилтан нас барсан хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллага дээр нас барсан шалтгааныг тодруулах шинжилгээ хийгдэж байгаа байх, хариу нь гараагүй. Хувь хүнтэй холбоотой асуудлыг манайхаас өгөх боломжгүй байна. Компанийн зүгээс анхнаасаа мэдээд ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлээд явж байгаа” гэжээ.