alim.mn | 2024.12.24
Тавантолгой төмөр зам туршилтын тээврийн үеэр эвдэрчээ

416 км урттай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр гуравдугаар сарын 15-нд эхэлнэ гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал ярьсан. Өчигдөр Тавантолгой Зүүнбаян чиглэлийн туршилтын тээвэр явж байгаад зам нь эвдэрч, төмөр замынхан сандарч байгаа сурагтай. Туршилтын тээвэр хийж, хоосон вагон явахад эвдэрч хэмхэрсэн төмөр  зам нүүр тээвэрлэсэн вагоныг даах болов уу?

 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагаа ирэх долоодугаар сарын 15-нд багтаж эхлэхээр байгаа ажээ.

Энэ онд төмөр замууд ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” компани 3.3 сая тонн нүүрс төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Төмөр замууд ашиглалтад орсноор эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхээс гадна тээврийн зардал буурах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талтайг салбарынхан онцолж байна.

Оны эхний сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 39 хувиар буурч, гадаад худалдаа алдагдалтай гарсан юм. Монгол Улс тээвэр логистикийн дэд бүтцээ шийдэж чадаагүйн улмаас БНХАУ хилийн хязгаарлалт тогтооход экспорт эрс буураад байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гарахаар байгаа аж.

Үүнээс гадна Гашуунсухайт боомтод бараа ачиж буулгах талбай байгуулах төслийн ТЭЗҮ-ийг оны эхний улиралд багтаан дуусгахыг Зам, Тээврийн сайд Л.Халтар үүрэг болгосон юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ