alim.mn | 2024.12.25
Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Б.Баттүшиг МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтад нийт 176 төлөөлөгч оролцсоноос Б.Баттүшиг 151 хүний саналыг авсан байна. 8 Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчид нэр дэвшээд буй Х.Баттулга албан ёсоор нэрээ татжээ.

Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох юм. Тодруулбал, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох болно.  Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган өнөөдөр болох бөгөөд тус хуралдаанаар ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгоно. Тэгвэл ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлээд буй. Олимпын хорооны нийт 180 гишүүний саналаар ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн билээ. Улмаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ