БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ өсөж байна
БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор тус улсын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт саарч байна.
Тодруулбал: БНХАУ-ын Засгийн газар халдварын тархалтыг хумих зорилгоор Таншань, Хэбэй дэх зарим төмөр замын өртөөний үйл ажиллагааг зогсоожээ. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд саатсаныг “SXCoal” мэдээлж байна.
Нийлүүлэлт тасалдаж байгаа энэ үед БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ өсөж байна. Энэ сарын эцсээр тээвэрлэлт хэвийн үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ