Ослын улмаас бэртсэн гурван эмэгтэй тархи, гар, цээжиндээ гэмтэл авчээ
Өнгөрсөн шөнө UB mart худалдааны төвийн урд зам дээр болсон ослын 3 эмэгтэй бэртсэн. Тэднийг ГССҮТ-д шилжүүлэн, яаралтай хагалгаа болон эмчилгээг хийж байна. Тодруулбал 31 настай Б баруун шуу ил хугаралтай байсныг мэс засал хийж ясны гэмтлийг эмчилсэн. 21 настай Э тархи дунд зэргийн бяцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй, нүүрний хэсэгт оёо тавиулсан. 22 настай М цээж дарагдалттай, бүтэн биеийн доргилттой гэх оноштойгоор ГССҮТ -д хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ бусад төрлийн шинжилгээнүүдийг нарийвчлан хийнэ гэдгийг ГССҮТ-аас мэдээлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ