Нүхэн жорлонг шинэчлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой юм.
Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг дөрвөн ээлж болгон шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд 2022 онд төлөвлөсөн байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чимэд
2 жилийн өмнө
124.158.70.99
Аль эртнээс цөөн цөөнөөр боловсон жорлонтой болгох боломж зөндөө байсан бөгөөд энэ талаар 30 жил ярьсаны эцэст Ц.Оюунгэрэл болон УИХ-н эмэгтэй гишүүдийн санаачлагаар ажил зөв явж байх шиг.Гэр хороололд өндөр байшин барьж ядуучуудаа оруулна гэж хошгоруулж хүлээлт үүсгэж байснаас муу усны шугамд холбож өгвөл хамгийн хялбар зөв шийдэл болох юмсандаа.Уг Бат-Үүл тийм маягийн санал гаргавуу гэтэл мөнгө завших боломжоо тооцоолоод 180 эргээд талбай чөлөөлж давхиад шоронд шомбойх шивдээ
Төстэй мэдээ