УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны нээлттэй, ерөнхий сонсголд оролцон үг хэлэв.
Тэрбээр "Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан Д.Эрдэнэбилэг, нэр нь чанаргүй зээлтэй холбогдсон Х.Баттулгыг энэ сонсголд дуудаж оруулах хэрэгтэй.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоо АСЕМ Виллад амьдардаг. Энэ амины байшин дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй. АСЕМ-ийн хурлын үеэр 270 тэрбум төгрөг идсэн гэж Ш.Адьшаа гишүүн сая ярилаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа шалгуулаагүй. Одоо Х.Баттулга, Ц.Элбэгдорж үзэлцэж байгаа ч нэгдэж болзошгүй. Тэднийг зовлон нэгтгэдэг. Х.Баттулга явсан учраас бид өнөөдөр энд яриад сууж байна. Хөгжлийн банкны хулгайд Х.Баттулга оролцсон, "Шинэ Яармаг", төмөр замаар дамжуулан оролцсон. 2016 оны Хөгжлийн банканд хийсэн шалгалтыг нуусан. ААН-үүд одоо хэнд авлига өгч, зээл авснаа ил тод зарлачих. "Эрэл"-ийн Д.Эрдэнэбат та хэнд авлига өгснөө ил хэлчих, тэгвэл УИХ нэг удаагийн хууль гарган, цаад эзнийг ил хэлсэн бол мэдээлэл хуваалцсан хүнийг нэг удаа өршөөнө. УИХ ийм санаачилга гаргах боломжтой. Манай улсын хамгийн баян 100 гэр бүл Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон" гэв.