“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын эхнэр Ц.Одмаа Хөгжлийн банкны Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
Хөгжлийн банкинд хамгийн их 500 шахам тэрбум төгрөгийн өртэй хүн бол Худалдаа, хөгжлийн банкны эзэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн мөнгөөр авах санхүүгийн луйврын схемийг “Монголын зэс” корпорацаар дамжин хэрэгжүүлсэн гэж харддаг. Тэгвэл “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын эхнэр Ц.Одмаа Хөгжлийн банкны Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр ажилладаг гэнэ.
Далд "эзэн" нь Д.Эрдэнэбилэг гэгддэг “Кью Эс Си”, “Хөтөл” компанийн хагас их наяд гаруй төгрөгийн өр хариуцаж байгаа мэргэжилтнүүдтэй Ц.Одмаа нэг хэлтэст харъяалагддаг, тохой залган суудаг сурагтай.
Хөгжлийн банкны өрөө барагдуулах алхам бүрийг нууц ноёнтон цаг алдалгүй мэдэж чаддаг шидтэй гэж сошиалд бичжээ. Монгол Улсын хөгжүүлэх зорилготой Хөгжлийн банкыг Худалдаа хөгжлийн банктай “ураг холбож чадсан” гэх... Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкны барилгаас хоёр давхар талбайг хэт өндөр үнэ ханшаар буюу 27,5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан, чанаргүй ангилалд орсон олон зуун тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрүүдийн эзэн, "Эрдэнэт үйлдвэр"-т ХХБ-ны 49%-ийг төлөөлж байсан Б.Шинэбаатар, “Кью Эс Си” компанийн нэг хувь эзэмшигч бөгөөд Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирал Бат-Орших гэх зэргээр Д.Эрдэнэбилэгийн гар хөлүүдийн жагсаалт үргэлжилдэг.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК 213 тэрбум, “Хөтөл” ХХК 295,7 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй, нийлээд 500 орчим тэрбумын өртэйгээр тэргүүлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ