alim.mn | 2024.12.23
МУГЖ Ч.Насантогтохын ганц хүү

МУГЖ Ч.Насантогтох "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш, 45 дахь жилээ урлагт чин үнэнчээр зүтгэж буй. Түүний хөгжимчин болох замыг  нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай засчээ. Алдарт хөгжмийн зохиолч Ч.Насантогтохоор “Миний хүү ямар хөгжмийн ангид орох вэ” гэхээр нь “төгөлдөр хуур” гэж хариултал шалгаруулалтад оролцож байсан еврей багш, гарыг нь хараад “Төгөлдөр хуур дарахад хуруу нь богинодохоор юм байна. Харин морин хийл хөгжимд таарахаар гартай хүүхэд байна. Би энэ хүүхдийг авна аа” гээд, авчээ. Хүссэн даралтат хөгжмийн ангид оруулаагүйд нь дургүйдүү, тэгээд ч хэл нэвтрэлцэж чадахгүй болохоор хэлж ч чадахгүй морин хийл хөгжмийн ангид орсон гэдэг. Харин гуравдугаар ангиасаа аяндаа  хөгжимдөө дурлаж, давтдаг болж, тэр хэрээр амжилт гарч эхэлсэн гэнэ. Ч.Насантогтохыг есдүгээр ангид байхад Зөвлөлт холбоот улсын хөгжмийн сургуульд үнэ төлбөргүй сургах боломж гарч, хөгжмийн дунд сургуульд дөрвөн жил, үргэлжлүүлэн дээд сургуульд нь таван жил суралцсан байна. 

Морин хийлч мэргэжлээрээ дээд сургуульд суралцах явцад мэргэжлийн эстрадын дуучны чиглэлээр хоёр жил давхар суралцах боломж нээгдсэн. Ингээд л 1985 онд гурван дипломтой, урлагийн дээд мэргэжилтэн болон эх орондоо ирсэн аж. 

Улсын филармоны дарга Д.Ухнаа гуай угтан авч “Мэргэжлийн дуучны  анхны дипломтой учир Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучнаар,  дээд боловсролтой морин хийлч тул оркесторт морин хийлчээр давхар ажилла” гэжээ. Өглөөнөөс хөгжимчнөөр тоглолтод оролцоод, орой Соёл-Эрдэнэ хамтлагтай дуулж, өдөрт 5-6 тоглолтод явдаг.  Энэ нь алсдаа өгөөжөө өгч, Монголын эстрадын дуу дуулаач бэлтгэх урдаа барих багш болсон.

 МУГЖ Ч.Насантогтох ганц хүүтэй. Ганц хүү Э.Булгантамир нь ээжийнхээ урлагийн авъяасыг өвлөж, сайхан дуулдаг залуу бий. Саяхан UBS телевизээс зохион байгуулсан My Voiсe шоунд амжилттай оролцсон билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
137.220.121.32
Зөвлөлт холбоот улсын хөгжмийн сургуульд үнэ төлбөргүй сургах боломж гарч ирсэн ч гэх шиг. Яахаараа ийм өмхий үг хавчуулдаг байнаа. Тэр үед чинь чанартай боловсролыг үнэгүй олгодог байсан юм. Одооных шиг ямар ч чанаргүй хэрэггүй боловсролыг хаданд гарсан үнээр мөлждөггүй байсан юм.
Төстэй мэдээ