alim.mn | 2024.12.24
Б.Ариунзаяаг МУИС-аас хасах захирлын шийдвэр гарчээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа 3-р сарын 1-ний өдөр кофе шопд бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан. Энэ асуудалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлагууд хуралдаж түүнийг хүнлэг бус үйлдэл гаргасан гэж үзэн сургуулиас хасах шийдвэрийг гарган МУИС-ийн удирдлагуудад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл МУИС-ийн захирал оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хасах шийдвэрийг гаргажээ. Шийдвэрийг гаргахаас өмнө Б.Ариунзаяагаас өөрийнх нь тайлбар мэдээллийг авч, ийнхүү шийдвэрийг танилцуулжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
2 жилийн өмнө
202.126.89.195
Яаж ч бодсон тийм суурь хүмүүжилтэй хүн шүүгч хийж чадах вэ. Зөв шийдэмгий шийдвэртэй захиралд баяраллаа
Баасансүрэн
2 жилийн өмнө
202.126.89.195
Яаж ч бодсон тийм суурь хүмүүжилтэй хүн шүүгч хийж чадах вэ. Зөв шийдэмгий шийдвэртэй захиралд баяраллаа
Төстэй мэдээ