alim.mn | 2025.06.08
Элчин сайдын газар ажиллах заяатай төрсөн Л.Элдэв-Очир эргээд Канад явах нь

MCS-ийн үүсгэн байгуулагч эздийн нэг Л.Элдэв-Очир 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр Баянхонгор аймгаас сонгогдсон. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ" гэж заналхийлж нэг удаа шуугиан тарьснаас өөрөөр асуудалд оролгүй нам гүмхэн бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан билээ. Харин 2020 оны 11 дүгээр сард Япон улсын Осака хот дахь Ерөнхий консулээр томилогдсон юм. Одоо "зэрэг нэмж" Канадад улсап суух Элчин сайдаар яригдаж байгаа гэнэ. 

Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Я.Ариунболдын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй. Тэрбээр 2018 оны тавдугаар сард томилогдож байсан юм. Канад улс амьдралын түвшин дээгүүр жагсдаг, Элчин сайдууд байтугай энгийн иргэд очиж амьдрах гэж "алалцдаг" газар. Тиймээс дипломат ажилтан бүрийн мөрөөдлийн газар. Энэ удаа экс гишүүн Л.Элдэв-Очир очих бололтой.  Канад улс Л.Элдэв-Очирын хувьд шинэ зүйл биш. Өмнө нь 2012-2013 онд Канадын ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
103.26.194.5
Зөв, шударга, туршлагатай хүнээ томилох нь.
Зочин
3 жилийн өмнө
103.26.194.5
Зөв, шударга, туршлагатай хүнээ томилох нь.
Зочин
3 жилийн өмнө
103.26.194.5
Зөв, шударга, туршлагатай хүнээ томилох нь.
Зочин
3 жилийн өмнө
103.26.194.5
Зөв, шударга, туршлагатай хүнээ томилох нь.
Төстэй мэдээ