Төвийн бүсийн хөгжлийн тулгуур төв хэмээх сайхан нэртэй Дархан хот замаа засаж чадахгүй дөрвөн жилийн нүүр үзлээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 километр замыг шинэчлэн засахаар хуучин замыг нь хуулж гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. “Замын шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа ирэх 2021 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно” гэж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлсэн нь 2020 онд... Гэтэл саяхан бүр цагаандаа гарч, УИХ дээр “Дарханы замыг засах төсөв мөнгө байхгүй” гэв.
Гэтэл замаа засах ч мөнгөгүй урд Дархан хотынхон хаалгаа 252 сая төгрөгөөр засна гэнэ. Аймгууд нэг хаалгаа ч Дархан хот урд хойд хоёр хаалгатай.Одоо нэг хаалгаа гэхэд 252.6 сая төгрөгөөр засахаар болжээ. Энэ ажил 2022 онд эхлээд ондоо багтаан дуусгахаар оруулсан байна. Тэгэхээр Дарханынханд зам хэрэггүй бололтой. Там болсон замаараа машинаа эвдэх шахан сэгсчүүлж явах нь сайхан байдаг бололтой.
Дарханы замын талаар ганц дуугардаг байсан нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням. Одоо дуугараар “Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгөө төл, муу попчин бацаан” гээд тал бүрээс нь загнаад энэ талаар дуугарах хүнгүй боллоо.