alim.mn | 2024.12.24
Утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, аюулгүй болголоо

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 11-ээс энэ сарын 04-нийг хүртэл хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 93 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгааллаа.

Мөн ногоон бүсэд хяналт, шалгалт хийж байгаа хөдөлгөөнт эргүүлийн хамтарсан багийнхан 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийг унтрааж ажилласан юм.

  Он гарсаар өнөөдрийг хүртэл ахуйн гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35 буюу нийт 668 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өсжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
2 жилийн өмнө
202.126.89.195
Зарим хүн тал дүүрэн блокон хашаа барьчихсан , төр нь болно болно гээд л, заримыг нь мод үржүүлэг хийж байгаа жаахан газарыг нь болохгүй болохгүй гээд л хаашаа янзын төр засаг вэ.
Төстэй мэдээ