alim.mn | 2024.12.24
"Шинэ зуунмод” хотын зураг төсөлд 500 тэрбумыг зарцуулна

Засгийн газрын хуралдаанаар “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан байна.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе, үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар шинэ онгоцны буудлыг дагасан "Аэро сити" хотын  төлөвлөлтийг баталсан.  Улмаар 2020 онд дөрөвдүгээр сард  УИХ-аар "Шинэ зуунмод", "Майдар" зэргийг  орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэж шийдвэрлэсэн. Одоогийн Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад төлөвлөлтүүдийг цогц байдлаар нь авч үзээд "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Дараа нь хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг мөн хийнэ.

Эхний ээлжид онгоцны буудлын ойролцоо бүтээн байгуулалт хийгдэх газруудад инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дууссан. Ирэх дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл ажлын зургийг хийнэ. Ерөнхий төлөвлөгөө батлагдсан учраас инженерийн дэд бүтцийн ажлын зургуудад магадлал оруулж, эцэслэгдэнэ. Ингэснээр төсөв, хөрөнгө оруулалт, ажлын зургууд бүгд бэлэн болно гэсэн үг. Ажлын зургуудын нийт дүн нь урьдчилсан байдлаар  500 орчим тэрбум төгрөг.  Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулна. Тавдугаар сард багтаж инженерийн дэд бүтцийн эхний ээлжийн ажлуудаа эхлүүлнэ. Авто болон тээврийн замын сүлжээнүүдийг ахиж хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг хийнэ. Дараагийн шатны ажлууд болох газар чөлөөлтийн ажлуудыг эцэсэлнэ.

Эндээс "Шинэ Зуунмод" хотын зураг төсөл гаргахад 500 тэрбум гэсэн нь олны анхаарлыг татаж зөвхөн төсөлд 500 тэрбум төгрөг гаргахгүй байлгүй дээ хэмээн эргэлзэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ