Тордайн Ганболд дөрвөн хүүхдийнхээ ээжээс салахаар шийджээ
"Голомт"-ын Баясгалан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын "но"-г дэлгэж, 4 сая доллар алдсан тухай ярьсаар Тордайн Ганболд олны танил болсон. Шударга залуу хэмээн түүнийг өргөмжилж, түүнийг ирээдүйд их хуралд орж ирэх залуусын нэг гэлцдэг. "Танхим"-ын Дэмбэрэлийн дүү, "Алтан Дорнод Монгол" компаний захирал Тордайн Ганболдын хувийн амьдрал донсолгоотой байна. Тэрбээр өөрөөсөө 10 гаруй насаар дүү, дөрвөн хүүхдийг нь төрүүлсэн, эхнэрээсээ салахаар шүүх цагдаа болж яваа сурагтай. Ингэхдээ 10 гаруй жил ханилсан 10 гаруй насаар дүү ханиа гудамжинд юу ч үгүй хөөгөөд гаргасан гэлцэнэ. Тэр байтугай 9911 дугаар унаж яваа машиныг нь хүртэл хураан авч хатуурхсан гэж яригдаж байна. Хамгийн гол нь гэрлэлтийн гэрчилгээ бусад материалаа устгуулчихсан тухай ид шуугиж байна.
Тэрбээр "Надаас арав гаруй дүү. Би 48 настай. Би бараг 40 хүрч байхдаа эхнэртэйгээ гэрлэсэн. Монголдоо бол хожуу гэрлэсэнд тооцогдоно байх. Би ухаан гаргасандаа хожуу гэрлээгүй. Ажил хийж байхад гэр бүлийн амьдрал цаг заваас их хороох болов уу, сэтгэл хоёрдуулж, ажилдаа анхаарал хандуулж чадахгүй, ар гэртээ хайр халамж тавьж чадахгүй, шөнө орой, цаг наргүй ажиллаж байхад төвөгтэй болов уу гэж бодсон үүднээс яаран эхнэр авахыг бодоогүй. Магадгүй ганц бие 40 нас хүртэл шахуу явсан болохоор бизнесийн амжилтад хүрэхэд нэг том нөхцөл байдал болсон байх" гэж ярилцлага өгч байсан юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ