alim.mn | 2025.04.20
Л.Оюун-Эрдэнэ: Хамт байж, асуудлуудаа шийдэхийн төлөө хичээе

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр тайван жагсаал хийж буй залуусын төлөөлөлтэй уулзаж, өчигдөр тавьсан шаардлагынх нь хариуг өгч байна. Тэрээр "Өнөөдөр Монгол төдийгүй дэлхийд үнийн өсөлт явагдаж байгаа нь үнэн. УИХ-д хууль оруулчихаад байгаа. Батлагдана гэдэгт итгэлтэй байна. Хуулиар шатахууны үнийг 1000 төгрөгөөр нэмэгдэхээс сэргийлэх боломжийг олно гэж найдаж байгаа. Энэ тийм амар биш. Бид өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэггүй учир

Авлигад идэгдсэн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх асуудлыг боловсруулаад ирэх долоо хоногийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанд оруулья.

УИХ-ын гишүүд давуу байдал эдэлдэг асуудлын эсрэг би зогссоор ирсэн. Прокуророос шуурхай ажиллах шаардлагатай. Улсын ерөнхий прокуророос хуулийн хүрээнд шалгаж, тогтоож өгөөч ээ гэж шаардъя. Энэ асуудалд та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амалъя.

Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллагаас надад хүн баричвлаагүй гэдэг мэдээлэл өгсөн. Худлаа байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцоход бэлэн.

Ерөнхий сайдын хувьд би та бүхнийг ойлгож байна. Гэхдээ бид энэ асуудлыг нэг өдрийн дотор шийдэх боломжгүй. Гэхдээ энэ асуудлуудыг шийдэхийн төлөө эцсээ хүртэл явна гэдгээ амалж чадна. Хамт байж, асуудлуудаа шийдэхийн төлөө хичээе” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ