alim.mn | 2024.12.24
Дэлгүүрт худалдаалж буй архины чанарт лабораторийн шинжилгээ хийж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас найман дүүргийн хүнсний  худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хяналт хийв.

Хяналтаар дотоодын  архины үйлдвэрүүдийн 36 нэрийн  архины дээжийг Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0179:2016” стандартад нийцэж буй эсэхийг шинжилж байна.

Шалгалтын явцад аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ