KFC-д 45 сонсгол болон хэл ярианы хязгаарлагдмал чадамжтай иргэн ажилладаг
KFC компанийн 60 гаруй ажилтан Дохионы хэлний анхан шатны сургалтад гурван долоо хоногийн турш хамрагдажээ. Ингэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрд хүртээмжтэй ажиллахаар зорьж байна. Одоогийн байдлаар KFC-д нийт 45 орчим сонсгол болон хэл ярианы хязгаарлагдмал чадамжтай иргэд ажилладаг. Тус компаний хамт олны зүгээс тэдэнтэйгээ болон хязгаарлагдмал чадамжтай хэрэглэгчтэй мэдээллийг ямар ч асуудалгүй солилцож, харилцах зорилго тавьсан байна. Цаашид нийт ажилчдаа сургалтад тогтмол хамруулахаар төлөвлөжээ. Мөн харааны хязгаарлагдмал чадамжтай иргэддээ зориулж KFC цэсийг брайл үсэгтэй болгон шинэчлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ