Бэрх тосгоны захирагч МИАТ-ийн хэлтсийн даргаар томилогджээ
Монголын иргэний агаарын тээврийн /МИАТ/ зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга солигджээ. МИАТ-ийн зорчигч үйлчилгээний хэлтсийн шинэ дарга Ч.Чинбат нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны захирагч төдийгүй тус хэсгийн МАН-ын даргаар ажиллаж байжээ. Тэрбээр, Хөдөө аж, ахуйн их сургуулийг Газар зохион байгуулагчаар, Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент мэргэжлээр төгсжээ. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ үүрэгт ажилд томилсон байна. Ч.Чинбатын ажлын туршлагын хувьд 2004-2020 онд зөвхөн Бэрх тосгонд захирагч хийж байсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ