Грек дахь Борцгор хотонгийн популяцид шувууны томуугийн (#HPAI) H5N1 вирус дэгдэж өнгөрсөн 2 сарын дотор нийтдээ 1,861 хотон эндээд байна. Энэ тоо нь Борцгор хотонгийн Дэлхийн популяцийн 10 хувьтай тэнцэх хэмжээний өндөр тоо юм. Сүүлийн жилүүдэд Дэлхийн хэмжээнд халдварт өвчний дэгдэлт байнга бүртгэгдэж байгаа хэдий ч энэ удаагийн дэгдэлт нь аюултай бөгөөд судлаачдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг онцолжээ. Азийн Борцгор хотонгийн популяцийн тоо толгой 150 хүрэхгүй бага учир энэ төрлийн аюултай халдварт өвчинд хамгийн эмзэг популяци юм. Ялангуяа Хар ус нуур нь Азийн Борцгор хотонгийн үржлийн хамгийн чухал нутаг учир энэ халварт өвчинд өртвөл популяци бүрхэлдээ нэрвэгдэх аюултай байна. Иймд үхсэн Борцгор хотон тааралдвал яаралтай мэргэжлийн байгууллагууд руу хандахыг иргэдээс хүсэж байна.