Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа төсвийн мөнгөөр архи худалдан авч, УИХ-ын гишүүдийг Сэлэнгэд ирэхэд нь зочид буудлын төлбөр, хоолны төлбөрийг төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хууль зөрчсөн талаар Аудитын дүгнэлт гарсан байна. Энэ асуудлаар ИТХ-ын дарга Б.Нарантуяаг огцруулах асуудлыг хөнджээ. Б.Нарантуяаг хууль зөрчсөн гэж үзэн огцруулах саналыг Сэлэнгэ аймгийн ИТХ-д оруулсан байна.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа төсвийн 14.3 сая төгрөгөөр архи, чихэр, бэлэг авч мөнгөөр архи худалдан авчээ. Мөн УИХ-ын гишүүдийг ирэхэд нь дайлж, зочид буудлын төлбөр, хоолны төлбөрийг төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргажээ. Сэлэнгэ аймгаас "Сөүл" группын Өнөрболор, "Өсөх зоос" компанийн захирлын охин Ч.Ундрам, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гээд уг нь Монголын толгой баячууд сонгогдсон. Тэд зочид буудал, хоолны тооцоогоо өөрсдөө төлчихсөн бол хөдөө орон нутгийн нэг бүсгүй ингэж хөлд нь чирэгдэхгүй байсан даа.