alim.mn | 2024.12.24
"ЖДҮ"-чин О.Батнасанг УИХ-д нэр дэвшүүлээгүй шийтгэж, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал болгон шагнажээ
Ховдоос 2016-2020 онд О.Батнасан хэмээх нөхөр УИХ-д сууж байсан. Орос чихэр зарж хөлжсөн гэх О.Батнасан УИХ-ын гишүүн болохдоо орос чихрэн дотроо цоо шинэ 20 мянган төгрөг боочихсон, тавагтай чихэрнээс амссан хүмүүс авлигад автан саналаа өгсөн гэх цуу яриа бий. Энэ нь ч худлаа биз. Харин торгууд О.Батнасан торгууд түмэн, тэднийг төлөөсөн томчууд болох "Таван Богд"-ын Баатарсайхан, "Номин"-гийн Шагдарсүрэн зэрэг нэр нөлөө бүхий эрхмүүд сонгуульд нь дэмжсэн гэдэг. Харамсалтай нь "ЖДҮ"-чин болоод дахиж УИХ-д нэр дэвшиж чадаагүй.
  Гэсэн атал "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар очсон. Цоо шинэхэн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын галт тэрэг аялалдаа гараагүй шахам байхдаа осол аваар, авлига, хууль бус зүйлд нэр холбогдоод эхэллээ.
Төмөр замд хамааралгүй шахам О.Батнасангийн “Монголын төмөр зам” ТӨХК-д ойр ойрхон 3-4 осол гарч олон нийтийг цочоосон байдаг. Тухайлбал З-р сарын 27-нд галт тэрэг замаасаа гарсан. Үүнийг төмөр замд байдаг энгийн “гологдол”, уусан ч согтоогүй гэж тайлбарлах шахав. Төмөр замд галт тэрэг замаасаа гарах нь энгийн зүйл бол төмөр зам тавих хэрэг байсан уу гэмээр..
Шинэхэн төмөр зам дээр нэг удаагийн осол аваар байдаг зүйл гэж болох ч арваад хоногийн дараа дахиад осол гарав. Үүнийгээ дээд удирдлага Засгийн газар, яамнаасаа тас нуугаад өнгөрсөн байх юм. Тухайлбал 6022 дугаар галт тэрэг 2022 оны 04.9-10-нд шилжих шөнө сумаа зүсэн алга болсон байх юм. Сум гэдэг төмөр зам дээрх маршрут, шилжүүлэг юм. Гэтэл заасан чигт бус (Энгийн ойлголтоор улаан гэрлээр) давхисан галт тэргийг зогсоон шалгахад шал согтуу машинист, найруулагч, сумчин нар давхиж явсан сурагтай. Энэ мэт чих халууцуулсан мэдээ сонсогдсоор...
Харин Ховдын бүлэглэлийн нэр бүхий төлөөлөгч О.Батнасан ачаа тээврийн гэрээнд гарын үсэг үзэглэж яваад байгаа юм.
. Төмөр зам сахилга хариуцлага, тооцоолол см-ээр зөрөх ёсгүй байтал тал дундуур дураараа давхисан, төмөр замгүй газраар жим гаргах дөхөөд буйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Бүх буруугаа говийн хөрс, бороо шороо, цэргүүдийн хийсэн бүтээн байгуулалт руу чихээд өнгөрч боломгүй санагдана. Монголын эдийн засгийг аврах сайхан нэртэй Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам “Мордохын хазгай” болох вий дээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ