alim.mn | 2024.12.22
Дархан-Уул аймагт сэжигтэй 3 тохиолдол, Сэлэнгэ аймагт 10 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж, COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-"Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1,328 иргэнийг ажиглалтад авч хянаж байна. Одоогоор 609 тохиолдол ажиглалтад байна. Өчигдөр Дархан-Уул аймагт сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь Бээжин, Австрали, Тайландаар дамжин зорчсон гэр бүлийн хоёр хүн, Тайланд, Тайваниар явсан нэг хүн байгаа. Мөн өчигдөр Сэлэнгэ аймагт 10 сэжигтэй тохиолдол нэмэгдлээ. Өмнөговь, Дорноговь аймгуудад хяналтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгаа. Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор энэ сарын 13, 14-нд орж ирсэн иргэдээс тусгаарлалтад 59 хүн байна. Халуурсан, шүд өвдсөн гэх өгүүлэмжтэй нэг иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Бусад иргэн нь сургуулийн болон МСҮТ-ийн дотуур байранд байгаа" гэв. 

Мөн өнөөдөр БНСУ-аас хүндэтгэн үзэх шалтгаанаар эх орондоо ирэх эхний ээлжийн иргэдийг авчирна. Тэднийг хүлээн авахад бэлэн байдлыг хэрхэн хангасан. Хагалгаанд орсон, жирэмсэн, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдээ Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Харин бусад тохиолдолд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэггүй бол тусгаарлах байранд тусгаарлана гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

-"Дорноговь аймагт кемпэд тусгаарлагдсан 54 иргэний шинжилгээний сорьц өчигдөр өглөө ирсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй. Ингэснээр эгзэгтэй гэж үзсэн хамгийн ойрын хавьтлын 269 хүнээс шинжилгээ авч дууслаа. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хяналт шинжилгээ хийж байна. Гуравдугаар сарын 13-нд хяналтад орсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй" гэлээ.

Түүнчлэн Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт нийт 53 хүнийг ажиглалтад авч, тусгаарласан байна. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.161.35
Сэжигтэй тохиолдол нэмэгдсээр бна даа Сэлэнгэ,Дархан,Дорноговь,Баянөлгий гээд л
Зочин
4 жилийн өмнө
202.9.40.166
Хойд хилээ чангалмаар байна.
Зочин
4 жилийн өмнө
202.9.40.166
Хойд хилээ чангалмаар байна.
Төстэй мэдээ