alim.mn | 2024.12.22
Америкчууд коронавирусын вакцин бүтээж буй Германы компанийг өөртөө урвуулах гэжээ

Дэлхийн олон оронд үхлийн аюулт Covid19 өвчний эсрэг вакцин гаргах судалгаа шинжилгээ хийгдэж явагдаж байгаа ч Герман тэргүүлж эхэлжээ. Тус улсын “CureVac” компанийн вакцин бүтээх ажил амжилттай явагдаж бараг дуусах шатандаа орсон байна. Тус компани нь Германы Эрүүл мэндийн яамтай олон төсөл дээр хамтран ажилладаг “Paul-Ehrlich” эрдэм шинжилгээний институттэй хамтран ажиллаж байгаа аж. Коронавирусын вакцин Германд эхэлж гарахыг мэдсэн америкчууд шууд л булааж авахаар дайрч байгаа тухай  мэдээлэл тархжээ. Трампын засаг захиргаа “CureVac” компанийг худалдаж аван улмаар үйлдвэрлэлийг нь Америк рүү шилжүүлэхээр ил далд оролдож эхэлсэн байна. Энэ талаар Германы эрх баригчдад ч шахалт үзүүлж эхэлжээ. Америкчууд германчуудыг коронавирусын вакцины патентыг дангаараа эзэмших гэлээ хэмээн буруушааж нэг улс дангаараа эзэлсэн байдалтай байж болохгүй гэж мэдэгджээ.  Харин Германы канцляр Ангела Маркел коронавирусын вакцин гаргах ажиллагаа эх орондоо үлдэх ёстой хэмээн хатуухан хариулсаныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж : https://www.nbcnews.com/news/us-news/germany-tries-stop-trump-luring-away-firm-working-coronavirus-vaccine-n1159426


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ