Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Бат-Эрдэнэ өөрийнхөө төрсөн аавд 40 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер өгчээ.
БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Усны газраас зарласан нийтдээ 50,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй “Улз голын тээгийн боомтын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ судалгаа хийх” гэсэн тендерт “Итгэлт төгөл” ХХК шалгарсан байв.
“Итгэлт төгөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Цагаачийн Бат-Өлзий. “Итгэлт төгөл” ХХК-ийн захирал Ц.Бат-Өлзий бол хөрс, агрохимийн ухааны доктор бөгөөд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аав гэнэ.
“Итгэлт төгөл” ХХК нь байгаль орчны үнэлгээний чиглэлээр сүүлийн 5 жилийн хугацаанд 40 гаруй тендерт оролцсон ч амжилт олоогүй байжээ.Харин БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнэ томилогдсоноос хойш ердөө хоёрхон сарын дараа БОАЖ-ын сайдын эрхлэх асуудалд хамаарах Усны газраас зарласан тендерт материалаа өгөөд шууд шалгарсан байгаа нь анхаарал татаж байна.