Лүндэгийн Наранбаатар АТГ-т хандав
Лүндэгийн Наранбаатар АТГ-т дахин нэг өргөдөл өгөөд гарч ирлээ. Хөтөлийн “Цемент Шохой” компанид Д.Эрдэнэбилэгийн Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкнаас зээл олгосон гэх боловч тус компаний дансыг ашиглан 55 тэрбум төгрөг “гүйлгэчихсэн” мөнгө угаалтын, мөн хуурамч зээл олгож хүүгийн мөнгө авсан залилангийн шинжтэй хэргийг шалгуулахаар баримт бүрдүүлж өгчээ.
Товчхондоо Хөтөлийн "Цемент шохой" компанид Худалдаа хөгжлийн банк зээл олголоо гэх боловч тус компанийн өөр данс уруу тэр өдөртөө шилжиж, тэндээсээ Улаанбаатар хотын банкны зээлийг хаадаг, тэгснээ хэд хоногийн дараа мөн аргачлалаар Улаанбаатар хотын банкаас зээл олгож, мөн өдөртөө Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаадаг. Энэ мэтчилэн хуурамч зээл "Цемент шохой" компаний дансаар "гүйнэ". Компани зээл авсан мэт харагдаж олон тэрбум төгрөгийн хүү төлнө. Баттай баримтаар Монгол банкинд энэ зээлийн гэрээнүүд бүртгэлгүй, хууль зөрчдөг гэжээ. Иймээс энэ бол мөнгө угаалт, залилан гэж үзээд энэ хэргийг шалгуулахаар АТГ-т баримтууд гаргаж өгсөн байна.
Хуурамч зээлийн хүүгээс болж цементийн өртөг их нэмэгдсэн нь эдийн засгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангаас харагдаж байгаа гэнэ.
2015 оноос хойш (хувьчлагдсанаас хойш) нийт 115 тэрбум төгрөгийн санхүүжилтын зардал төлсөн байдаг. Тиймээс шинэхэн захирал Л.Наранбаатар "Алдагдсан мөнгөө олж авна аа" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ