alim.mn | 2025.04.20
Макрон ялжээ
Франц улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шатанд өнөөгийн төрийн тэргүүн Эммануэль Макрон ялсан тухай “Le Monde” мэдээллээ. Саналын хуудсыг 100 хувь тоолсны дараа дүнг мэдээлэхэд Макроны төлөө сонгогчдын 58,8% саналаа өгсөн байв. Харин түүний өрсөлдөгч, “Үндэсний нэгдэл”-ийн Марин Ле Пенийг францчуудын  41,2% нь дэмжжээ. Ийнхүү Эммануэль Макрон 2022-2027 онд буюу дахин 5 жил Елисейн ордонд суухаар болов. Таван жилийн өмнө энэ улсын Ерөнхийлөгчийн сонгууль бас иймэрхүү дууссан билээ. Макрон 66,1%, харин Марин Ле Пен 33,9%. Сонгуулийн 2-р шатанд ердийнхөөс цөөн иргэн оролцсон тухай “Harris Interactive”, “Ipsos-Sopra Steria, ainsi qu’Elabe” хүрээлэн мэдээллээ. "Францын 48,7 сая сонгогчийн 71,8% нь саналаа өгсөн. Харин францчуудын 28,2% нь сонгуулийн хэсэг дээр ирсэнгүй. Энэ бол сүүлийн 50 жилд байгаагүй үзүүлэлт” гэж “Le Monde” бичжээ. 
Сонгууль явагдсан өдөр буюу ням гарагт Францад 2 удаа террорист халдлага болжээ. Блуа хотод нэг эр хутга барин цагдаа нар луу дайрч буудуулсан. Мань эр Мароккогоос Францад сурах гэж ирсэн юм байна. Мөн энэ өдөр Ницце хотод нэгэн залуу гэнэт лам, гэлэнмаа хоёр луу дайрч шархдуулжээ. Тэр бол Францын иргэн бөгөөд хэт барууны үзэлтэй, Марин Ле Пений намын хүн. Түүнийг Ерөнхийлөгч Макроны амь насанд халдахыг завдсан гэж одоо тус орны ХМХ-ээр мэдээлж байна.  

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ