Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутагт энэ сарын 24-ний өдрийн 21:40 цагийн орчим шаварт унасан үхэр гаргах гэж байсан гурван хүний нэг, тус сумын харьяат малчин Э морьтойгоо тогтоол усанд осолджээ.
Ослын дуудлагыг тухайн өдрийн 21:55 цагт хүлээн авч тусIg аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очин, малчин Э-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Улмаар мөн өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол ус /эргээс 15 метрт/-наас олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчны цогцсыг гурван метр /эргээс 5 метрт/-ийн гүнээс олж, тус сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар