alim.mn | 2025.06.08
АНУ тэргүүтэй 40 улс Украиныг зэвсэглэнэ

Герман дахь АНУ-ын цэргийн бааз “Рамштайн”-д өчигдөр АНУ, Европын холбооны гишүүд тэргүүтэй 40 гаруй улс чуулж, Украиныг зэвсэглэх асуудплыг хэлэлцлээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин уулзалтад хэлсэн үгэндээ энэ удаагийн хурлын зорилго нь ОХУ-ын эсрэг тэмцэхэд нь Украинд туслах, шаардлагатай зэр зэвсгийг бололцооныхоо хэрээр нийлүүлэх явдал бөгөөд хэрэгцээ шаардлагатай зэвсэглэлийг судлах зэрэг үйл ажиллагаа явуулах ажлын хэсэг маягийн бүтэц бий болгоод цаашид сар бүр хуралдаж, зохих шийдвэрийг гаргаж байх болно гэж хэлсэн байна.

Уулзалтын үеэр NATO-гийн гишүүн улсууд Украинд пуужин, онгоц, хуягт техникүүд өгөөхөөр боллоо. ХБНГУ хуягт машин Gepard нийлүүлэх бол Франц улс оперативын зориулалттай “Caesar” их буу /40 км тусгалтай/, Британи Starstreak зенитийн пуужин өгөхөөр болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ