"Тордайн Ганболд: Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй" гэжээ
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын салалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ : " УБЕГ улсын бүртгэлийн мэдээллийн сан, архивын мэдээллийн сан гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Аливаа мэдээллийг аль ч мэдээллийн сангаас устгах ямар ч боломжгүй.
Эдгээр мэдээлэл нь бүгд нууц байдаг, мөн төрийн тусгай байгууллагын хяналтанд байдаг. Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэгдэж, 4 мянга орчим гэр бүл салалт бүртгэгддэг.
Иргэн Г, Я нарын гэрлэлт 2016 онд бүртгэгдсэн байсан. Иргэн Г 2021 оны 11-р сард өөрөө санал тавьж, гэрлэлтийн бүртгэлээ хүчингүй болгоё, би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй гэсэн. Ингээд байцаагч ажиллахад дүгнэлт нь үнэхээр тийм юм байна, энэ гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох ёстой гэж гарсан. Гэхдээ энэ асуудал шүүхийн шатанд яваа" гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
irgen.
2 жилийн өмнө
202.9.40.106
Suuliin ued hunii hurenge.biznes.songuulid ner devshih amjilttai humuusiig hamag muuhai bolgodog buleg gaarlaa.Sundii gedeg zaluu.Tuvshinbayr ch bas horlol bolson gj boddog.A.haaraltai bai zaluusaa.Gerlehdee geree hii.
Төстэй мэдээ