alim.mn | 2024.12.24
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 10 мянган тонн төмрийн үнэ төлөхгүй байгаа учраас гар утсаа ломбардаж зээлээ төлж байна

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд (хаягдал төмөр) бэлтгэн нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК болон "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийж байна.

"Эм Эс Эн Ти трейд" ХХК-ийн захирал Ж.Нямболд:

-Манай компани 2021 онд "Дархан төмөрлөг" үйлдвэртэй 10 тонн төмөр нийлүүлэх гэрээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд 10 мянга 369 тонн төмрийг нийлүүлжээ. Оноос хойших төлбөр тооцоог хийхгүй, одоог хүрлээ. Манай компани гэрээний бүх нөхцөлийг бүрдүүлсэн.

Тухайн гэрээнд хөрөнгө хүлээн авахаас өмнө улирал бүрд нийлүүлэх төмрийн нийт дүнгийн 50 хувийг "Дархан төмөрлөг"-ийн үйлдвэр манай компанид олгоно гэж заасан байгаа. Гэвч манайд нэг ч төгрөгийн урьдчилгаа төлөөгүй. Бид одоо тус компаниас нэг тэрбум, 300 сая төгрөгийн авлагатай байгаа.

Манай компани арилжааны банкнаас 1.1 тэрбум төгрөгийн зээлтэй байна. "Дархан төмөрлөг" үйлдвэрээс төлбөрөө аваагүйн улмаас сард 45 сая төгрөгөөрөө буюу зөвхөн хүүний алдангид 15 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, санхүүгийн байдал доголдлоо.

Банкнаас зээл аваад харилцагчдын төлбөр, тооцоог хийж дуусгасан. Үүний тулд утасны дугаараа хүртэл ББСБ-д барьцаанд тавьсан. Мөн барьцаалан зээлдүүлэх газарт тавьж болох бүх зүйлээ барьцаалж зээл авсан. Компанийн үйл ажиллагаа маш хүнд байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ