alim.mn | 2024.12.23
Өмнөговь аймгийнхан Оюутолгойн өгсөн 600 сая төгрөгөөр 250 айлын жорлон өөрчилнө

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тойргийнхоо 4 тэрбумыг яаж алдчихгүй авч өнгөрөх вэ гэж бодохоос эдийн засаг хүнд хэцүү, төсөв хөрөнгө хүрэлцэхгүй байгаа нь "түй май" юм байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг айлын хашаанд жорлон барих тухай хөндөж, УИХ-ын дарга Г.Занданшатар "Попорно гэхэд айлын хашаанд жорлон барьтлаа попорч болохгүй ээ" гэж хориглов. Харамсалтай нь УИХ-ын гишүүд хүний олноор дэмжээд өнгөрлөө.

Анх УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Жорлонгоо өөрчилье" төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөлд жорлонгийн үнэ 800 мянга, кабины үнэ 880 мянга угаадасны систем 600 мянга 1,000 доллараар жорлонтой болно гэсэн үг. Жорлон анх ярьсан Ц.Оюунгэрэл хүртэл М.Оюунчимэг гишүүнээс ихэд ичиж байгаагаа илэрхийлэв. 

Манайх сургууль цэцэрлэг, эмнэлэггүй гэдэг. Гэтэл эмнэлэг цэцэрлэгээс илүү жорлон чухал асуудал болсон бололтой, энэ янзаараа...

Өмнөговь аймаг гэхэд Оюутолгойгоос өгдөг мөнгөөр буюу 600 сая төгрөгөөр 250 айлын жорлон өөрчлөхөөр тендер зарласан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ