alim.mn | 2024.12.23
БНСУ-ын алдарт тамирчинтай Монголыг сурталчлах, контент бэлтгэхээр ярилцлаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын бодибилдингийн шилдэг тамирчин Чул Сунтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах, контент бэлтгэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа. Тэрээр энэ оны 8 дугаар сард болох "Chul Soon classic" тэмцээний бэлтгэл ажлаар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. "Азийн Арнольд Шварценеггер" гэгддэг Чул Сун нь фэйсбүүкт 2 сая, инстаграм дээр 1.6 сая, youtube хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, Азийн болон дэлхийн бодибилдингийн шилдэг тамирчин юм. Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ томоохон байр суурийг эзэлдэг ба спортоор дамжуулан хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг илэрхийллээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ