Монголчуудын модон, нүхэн жорлонг шинэчлэх ажил "мода" болоод байгаа. АН-ын гишүүн байж, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл анх "Жорлонгоо өөрчилье" гэж дуугарсан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөн л энэ тухай ярьж, "улсын төсөв будлиулсан" хэрэгт унах шахлаа. БОАЖЯ модон жорлонг шинэчлэх ажилд мөнгө урсгадаг газар. Энэ ажлыг БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан ч үргэлжлүүлжээ. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба нь "Нэкст стандарт" ХХК-тай "Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх" гэрээ байгуулжээ. Үүнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 1050 модонг жорлонг шинэчлэх...Энэ гэрээт ажил нь Ковид 19-ийн хөл хорио, түүнтэй холбоотой шатахуун, барилгын материалын үнийн өсөлт, цар тахлаас үүдэн тээвэр, ложистикийн байдал хүндэрч саатан, гэрээний хугацаа дууссан ч, талууд гэрээний хугацааг дахин сунгахаар тохирсон байна.
Гэрээний нийт дүн нэг тэрбум 820 сая, 731 мянган төгрөг. Үүнээс эхний санхүүжилт 548 сая, явцын дунд 731 сая төгрөг гаргажээ. Үлдэгдэл мөнгө 377 сая төгрөг дээр магадлашгүй ажлын зардал 31 сая төгрөг нэмж, нийт 409551394 төгрөг шилжүүлжээ. Мөнгө шилжүүлсэн өдөр нь 2021 оны 12 дугаар сарын 27 шинэ жилийн уур амьсгал өдрүүд. Энэ өдөр БОАЖЯ-наас "Нэкст стандарт" компани руу мөнгө шилжүүлсэн нь яг л шинэ жилийн бэлэг шиг...