alim.mn | 2024.12.22
Коронавирусийн халдвараас сэргийлэх ЗӨВЛӨМЖ

ДЭМБ цар тахал гэж зарласан коронавирусын дэгдэлт гамшгийн хэмжээнд хүрэв. Монголд коронавирусын 5 дахь тохиолдол илэрлээ. Иймд иргэд халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал болж байна.

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх
  • Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Тайван, стрессгүй байх
  • Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх
  • Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах
  • Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байх.
  • Нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой хэмээн НЭМГ-аас зөвлөж байна. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ