БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар 7-хон сар ажиллаад үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлөөс чөлөөлөх санал хүргүүлсэн тул ийн ёсоор болгосон ч ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын тоонд орж ажлаа өгсөн юм. Удалгүй чин шударгын дүрээр буюу ШӨХТГ-ын даргаар ажилласан. Энэ үедээ "Гала" хамтлагийн Ануг дагуулчихсан, нөгөөдөх нь ТҮЦ хэсэн Алибаба, цагаан самрыг "танихгүй" сүржигнэж хэдэн ТҮЦ-ний хүүхнүүдийг бүлтэгнүүлсэн удаатай. Энэ нь олон нийтийн шүүмжилд өртсөн. БОАЖ-ын сайд болохдоо шилэн өрөөнд суугаа сайд гэж сурталчлах болсон билээ. Шинэхэн шударга сайд маань ажлаа ширүүхэн эхэлжээ. Энэ сайдын өнгөнд БОАЖЯ, Шуурхай эрэн сурвалжлах залуучууд НҮТББ-тай 20 саяын гэрээ байгуулан ажиллажээ. "Шуурхай эрэн сурвалжлах залуучууд"-аар шударга дарга юу хийх гэж байгаа юм бол...