alim.mn | 2024.12.22
Монгол Улсад коронавирусын ТАВ дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит шуурхай мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "2020 оны гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирусын халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн ТАВ дахь тохиолдол болж байна.

Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн нь тогтоогдсон. Хавьтлыг тогтоон судлах ажил эхэлсэн, биеийн байдал тогтвортой байна. Мөн өчигдөр бүртгэгдсэн нь тогтоогдсон зорчигчоос тухайн иргэн нь хол суусан буюу ойрын хавьтал биш гэж үзэж байгаа" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ