Саяхан талбай дээр хиймэл зүлэг дэвссэн. Энэ хаврын өдөр таараагүй дулаахан өдөр байсан болохоор иргэд олноороо очин, тааваараа хэвтэн, ёстой л "хөл хөсөр гар газар" жаргав. Энэ байдал нийслэл Улаанбаатарт ногоон байгууламж ховор, тэр тусмаа зүлэг байхгүй шахуу дутагдалтайг харуулав. Иргэд энэ зүлгийг "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ивээл доороо тэмцээн зохиох гээд 70 саяын төсөвтэй зүлэг талбайдаа дэвсжээ" гэлцэж байна. Тэрэн дээр нь залуус очиж байнга очиж нарлаж, нуруугаа амраан нарлаж байх юм шиг санаж байна. Тэмцээн дуусахад яах вэ, зүлгээ хураах уу, үлдээх үү. Төсвийн 70 сая болон, зүлэг нэг даргын зуслангийн байшинг чимэх үү гэж хардаж байна. Нийслэлийн иргэдэд хэрэгтэй хөгшин хөвөөгүй, ой хүрээгүй 80 хүрсэн буурал хүтэл очиж амарч тааваараа хэвтсэн хиймэл ч гэлээ зүлгийг нэг том дарга зүгээр ачаад явчихгүй байлгүй дээ.