
Охидын хамтлаг "Honeymoon" хамтлагийн гишүүн Солонго хошин урлагийн "Маск" продакшны багт нэгдэн тайзан дээр гарах болсон. Саяхан Солонго Солонгос улсад мэс засалд орж, тусгай үүргийн нислэгээр иржээ. Холбогдож журмын дагуу 14 хоног тусгаарлагдана. Энэ тухайгаа Солонго цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.Та нар минь сэтгэл санаагаа өндөр байлгаж дархлаагаа сайн дэмжиж байгаа биз дээ!?
Олон хүмүүс надруу чиний оронд өөр өвчтэй хүн хөгшин хүн ирэх байсан юм, ичдэггүй амьтан энэ тэр гэж элдэв message явуулж байнаа..Би өөрийн биеийн тухайн үеийн байдлаа дэлгэхэд хүргэлээ. Уучлаарай Би зүгээр л ёс журмаараа хагалгаанд орсон бичиг баримттайгаа бусдынхаа адил элчин дээр очерлож явах зөвшөөрлөө авсан юм шүү!!
Гоо сайхны хагалгаа юмуу гэх юм зарим хүмүүст хөнгөн сонсогдож мэднэ үгүйдээ хөнгөн биш маш хүнд төрлийн хагалгаанд орсоон айж ичиж нуух юм байхгүйээ! Би үнэн,зөв байхыг хичээж явдаг бусдын л адил хүн!
Олон жил би эрүү шүдний буруу зуулттай асуудалтай байж улам эрүү минь далийх аюултай гэсэн оноштой явж ирсээн нэлээд судалсаны эцэст санал тавьж Солонгосын "ID"эмнэлгийн Эрүүний хагалгаанд орох завшаан надад тохиосон юм аа..Солонгос руу Эмнэлгийнхээ заасан хугацаанд очсон минь Тахалтай нүүр тулна гэж мэдсэнгүй явлаа!Тухайн үед явахад минь Солонгост аюулгүй байсан учир айх зүйлгүй эхний 7хоног хагалгааны бэлтгэл шинжилгээнүүдээ өгч 7хоногийн дараа хагалгаандаа орсоон их л зоригтой орсондоо хөөрхий.
Хагалгаа минь ч мундаг эмч нарынхаа буянаар амжилттай сайн болсон.Гэвч хагалгааны дараах хүндрэлтэй хугацааг давах шаардлагатай тулгарсаан гарч ирээд шокний байдалтай маш хэцүү байлаа дархлаа минь унаж Хоол унд идэж чадахгүй бие минь сульдаж амаар минь дүүрэн оёотой гуурстай байлаа. Хагалгаанаас гарч ирээд 2 хонож байхад муухай тахал тархаж хүнд байдал зарлагдсан байсан.Эмчилгээний дараа агаарт гарах чухал байлаа дархлаа муутай хүн өвчинд өртөх аюултай байсан учир ерөөсөө гараагүй агааргүй байшинд байлаа, биеийн байдлын хажуугаар Тахлаас болж сэтгэл санаагаар маш их унаж айж 14 хоног суугаагаараа унтаж өдрийг ганцаараа элээж байлаа энэ үед. Өөрийн эрхгүй эх орон агаараа Монголынхоо тэнгэрээ??Гэр орон гэр бүлээ өөрийн гэсэн хайртай бүхэнээ маш их санаж уйлаад л байж байсан үе минь саяхан... Тэр мэдрэмжийг миний хэцүү байдлыг туулсан хүн л мэдэх бизээ. Монгол хүн сэтгэлийн хүчээр амьд байж оршдог юмаа. Та нар минь битгий буруугаар ойлгож элдвээр хэлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна! Одоо би Улсынхаа хамгаалалтанд иргэн хүнийхээ хариуцлагаар дүрэм журмыг маш сайн чандлан сахиж байна. Монгол шөлөөрөө бие минь тэнхэрч,монголынхоо агаараар дархлаа минь өндөр,сэтгэл минь дээд цэгтээ хүрчээ маш сайхан байна, энд хамтдаа тусгаарлагдсан бүх хүмүүс гэр бүлдээ, хайртай хүмүүстэйгээ,эрүүл энх уулзаж монголынхоо газар шороон дээр аз жаргалтай алхахыг л хүсэж байна. Эх орондоо Тусгаарлагдсан хүмүүс айх аюулгүй амар тайван унтацгааж байна янз бүрийн шалтгаанаар гадаадыг зорьсон олноо битгий муулаарай сайндаа биш амьдарцгаах гэж л шүү дээ??Бидний ард Монгол хүнийхээ төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа Төр засагтаа, Эрүүл мэндийн яамдаа, Онцгой байдалынхандаа эмч сувилагч нартаа Өлгийдөн авах эх орондоо сайхан сэтгэлт Монгол ахан дүүс та нартаа маш их баярлалаа та нартаа мөргөе. Амьддаа бие биенээ хайрлая. Хамтдаа бид давж гарч чадна аа.
