alim.mn | 2024.12.23
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлага тавдугаар сарын 6-8-нд болно.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулах юм. Тодруулбал

1. Баянгол дүүргийн 96 дугаар сургууль

2. Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль

3. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль

4. Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль

5. Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль

6.Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.

Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэйг холбогдох байгууллагаас мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ