alim.mn | 2024.12.23
Ажиа гэгээнтэн Ахмадуудад зориулсан ордон барьж байна
Ажиа Гэгээнтэн өөрийн санаачилга, хөрөнгө, сүсэгтэн олны хандив тусламжаар ахмад настнуудад зориулсан төв байгуулахаар шийдэж “Ахмадын хөгжлийн ордон”-ны шавь тавих ёслолоо саяхан л тавьсан. Эдүгээ энэ гэгээн үйлсийн буяны ажил нь биелэлээ олж барилгын ажил нь дуусч дотоод заслаа хийн, нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Ахмад буурлуудад зориулан босгож буй энэ ордонд хэн бүхэн ахмад настай ээж, аавыгаа өглөө хүргэж ирээд орой буцаан авах боломжтой буюу ахмад настнуудын хөгжлийн өдөр өнжүүлэх төв юм.
Энэхүү “Ахмадын хөгжлийн ордон” нь Шинэ нисэх онгоцны буудал буюу Чингис хаан ОУ-ын нисэх буудал руу явах замд Архивын ерөнхий газрын урд байрлаж байгаа бөгөөд усан эмчилгээ, сувилгаа, бариа засал, фитнес, сургалт, тоглоом, амралт, соёлын цогцолбор болно. Ахмадууд эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх юм байна.
Манай улсад Ажиа гэгээнтэний санаачилгаар олон ажил үр дүнгээ өгч хэрэгжиж байгаагийн нэгэн жишээ нь ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдсан, өндөр хөгжилтэй орны төвшинд бүрэн тоноглогдсон, долоон давхар Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг юм. Энэ хүүхдийн эмнэлэг болон эмч, сувилагч, зочин эмч нарын мэргэжил дээшлүүлэх төвийг 2014 онд ашиглалтад оруулсан бүтээн байгуулалтууд нь одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монголын ирээдүй болсон бяцхан үрсүүдэд тус дэмээ өгсөөр байгаа билээ.
Одоо “Ахмадын Хөгжлийн Ордон”-ны орчимыг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, мод тарих төлөвлөлтийн ажлыг нь эхлүүлэхээр туслан дэмжиж ажиллаж байна.
Ажиа гэгээнтний энэ сайхан буянтай үйлсийг дэмжиж ахмадуудын ордны эргэн тойронд мод тарьж тохижуулах ажилд эрхэм иргэдийг оролцохыг урьж байна.
МОД ТАРИХ ӨДӨР: 2022. 05-р сарын 14-ний Бямба гарагийн 10 цагаас болно

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ